Ангилал: ЗӨВЛӨГӨӨ
1 цагт 50 үг цээжлэх арга
Гадаад хvнтэй ярихад сэтгэлийн “хvлээс” саад болдог учраас юуны тvрvvнд тvvнээс ангижрах ёстой. 1 цагт 50 гадаад vг цээжилж сурна гэхээр зарим хvмvvс итгэдэггvй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хvн 1 цагт 100 гадаад vг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгvй байгаа хvмvvс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.
Одоо 1 цагт 50 гадаад vг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын vндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хvмvvс гадаад vг цээжилж байхдаа тэр vгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр vйлдэл хийж байна гэсэн vг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч vгийн утга нэг л байдагийг бvгд мэднэ.
Жишээлбэл, монголоор “vзэг” гэдэг vгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бvх vгний цаана “vзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ vгийг монголоороо хэлэх шаардлагагvй зvгээр төсөөлөхөд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зvйл болгон байшингийн төсөөлж байгаа дvрсэн дээрээ холбож өгнө. цээжлэнэ. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь төстэй монгол vг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь төстэй “пин” гэдэг vг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “vзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно. Ингэхдээ хатгах vеийн бvх мэдрэмжvvдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бvр илvv vр дvнтэй/, гарах дууг нь сонсож, vзгэнд “пингийн” хананы vзvvлж байгаа эсэргvvцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.
Эрдэмтний судалгаагаар 2000 vгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 vг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бvр 10000 vг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх vгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт сайжирна.. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлvvлэхийн тулд дахиад 5000 vг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 vгтэй байхад л эхэн vедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр vгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.