Ангилал: ЗӨВЛӨГӨӨ
ЭЙНШТЕЙНЭЭС СУРАХ 10 ХИЧЭЭЛ

2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ. “Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх. Та харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэн нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг.
3. Одоо цагт анхаарлаа хандуул. “Үзэсгэлэнт бүсгүйг үнсэж байхдаа ч алдаа гаргалгүй жолоо барьж буй залуу бол, үнэндээ үнсэлтэнд тэгтлээ анхаарал хандуулаагүй л гэсэн үг.” Чи юуг ч хийж болно, харин бүгдийг хийж чадахгүй. Ухаанаа төвлөрүүлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг даа.
4. Төсөөлөл хамгийн хүчтэй. “Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс ч илүү чухал шүү. Оюун ухааны мөн чанар нь хэр их зүйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаардаг.
5. Алдаа гарга. “Хэзээ ч алдаа гаргаж үзээгүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй гэсэн үг”. Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бүтэлгүйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүмүүс доод тал нь 3 удаа алдаа гаргадаг гэнэ.
6. Өнөөдрөөр амьдар “Би хэзээ ч ирээдүйн тухай боддоггүй. Тэртээ тэргүй тэр удахгүй л хүрээд ирнэ шүүдээ.” Чиний ирээдүйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шүү дээ. Одоо цагийг өчигдөр юмуу маргаашаар сольж чадахгүй.
7. Үнэ цэнийг бүтээ. “Хичээл зүтгэл чинь амжилт авчирснаас үнэт зүйл үлдээх нь илүү чухал.” Зөвхөн амжилт, нэр алдрын төлөө цагаа бүү үр. Үүний оронд үнэт зүйл бүтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи үнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хүрээд л ирнэ.
8. Өөр үр дүн үзнэ гэж бүү найд. “Нэг зүйлийг дахин дахин хийж өөр өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл”. Чи нэг л зүйлийг өдөр бүр хийснээр өөр үр дүнд хүрч чадахгүй. Тогтсон ажлын хуваариар өдөр бүр нэг л зүйлээ хийдэг хүн гэнэт өөр үр дүн үзнэ гэж байх уу? Хэрэв амьдралаа өөрчилье гэж бодож байгаа бол чи өөрөө өөрчлөгдөх ёстой.
9. Мэдлэг бол туршлагаар бий болдог “Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр нь туршлага л байдаг.” Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо, гэхдээ тэрхүү хэлэлцүүлэг нь зөвхөн онолын талын ойлголт л өгнө. Тухайн асуудлыг “мэдье” гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.
10. Дүрмийг нь сур, тэгээд илүү сайн тогло. “Чи тоглоомын дүрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илүү тоглох хэрэгтэй” Бүх зүйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зүйл байна гээд төсөөлье. Тэгвэл хамгийн эхний зүйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дүрмийг сайн сурах хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал. Дараагаар нь харин хэнээс ч илүү тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх